Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 376,373 хүн вакцины эхний тунг хийлгээд байна. Мөн 18-49 насыхан өнөөдрөөс вакцинжуулалтад хамрагдаж эхэллээ.
Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 69 цэг ажиллаж, өдөрт 30 мянган иргэнийг вакцинжуулахаар төлөвлөсөн. Дархлаажуулалтын давтан тунг дөрөвдүгээр сарын 9-нөөс хийж эхлэх тул цэгийн тоог 80 болгоно. Дархлаажуулалтад ажиллах 658 резидент эмчийг хуваарилан ажиллуулж эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд шинжилгээний 11 цэг тогтмол ажиллаж байна.