Дорнод аймгийн Цагаан-Овоо сумд тусгаарлагдаж байсан иргэн А коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, тус аймаг ногоон бүсээс гарлаа. Тодруулбал, тухайн иргэн нь Өмнөговь аймгийн харьяат бөгөөд тус аймгаас Сүхбаатарын Мөнххаан сумаар дамжин, Дорнодын Цагаан-Овоо сумд очсон байжээ. Тэрбээр хулгайн замаар зорчиж, Дорнодын Сэргэлэн, Баяндунаар дамжин өнгөрсөн сарын 27-нд Цагаан-Овоод очиход нь албан тусгаарласан аж. Хулгайн замаар ийнхүү зорчихдоо хоёулаа байсан бөгөөд хурдан морины сунгаанд оролцохоор очсон хэмээн мэдүүлжээ.