Манай улс хүн амынхаа 60 хувийг вакцинжуулалтад хамруулах зорилт тавиад буй. Тэгвэл өчигдрийн байдлаар нийт хүн амынхаа 17.3 хувь буюу 336.758 хүнийг вакцинжуулалтад хамруулсан талаараа ЭМЯ-наас мэдээллээ. Эл дархлаажуулалтад нийслэлд 320.607, орон нутагт 16.151 хүн хамрагджээ. Мөн хувийн халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, гэр бүлийнхнээ хамгаалахыг уриалсан юм. Учир нь өдгөө коронавирусээр өвчилсөн 9059 иргэний 47-48 хувь нь гэр бүлийнхнээсээ халдвар авсан гэнэ.