Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээлэл хийлээ. Дөрөвдүгээр сарын 2-ны 09.00-00.00 цагийн хооронд 17.537 хүнд шинжилгээ хийхэд 271 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр нь дотоодын халдвар бөгөөд нийслэлд 232, орон нутагт 39 тохиолдол бүртгэгдсэн юм. Мөн хөнгөн 1718, хүндэвтэр 226, хүнд 36, маш хүнд долоон өвчтөн байгаа бөгөөд 54 настай нэг иргэн нас баржээ. Ингэснээр манай улсад коронавирусийн улмаас нас барсан хүний тоо 11 боллоо. Сүүлийн 24 цагийн байдлаар 163 хүн эдгэрээд байна.