Сүүлийн 24 цагийн дотор 11876 хүнд коранавирусийн шинжилгээ хийхэд 486 иргэнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Нийслэлд 391, хөдөө орон нутагт 93 тохиолдол бүртгэгдлээ.
Мөн коронвирус халдварын улмаас хоёр эмэгтэй нас барсан гэж ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ. Тодруулбал, халдвар авсан нь батлагдсан 58, 66 настай хоёр эмэгтэй ХӨСҮТ-д эмчлүүлж байсан боловч биеийн байдал нь хүндэрч өчигдөр нас барсан байна. Ингээд коронавирус халдварын улмаас нас барсан хүний тоо 10 боллоо.