Сүүлийн 24 цагийн дотор 20489 хүнээс 394 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатарт 266 тохиолдол батлагдаж, нийслэлийн нийт өвчлөл 7266 боллоо. Харин орон нутагт 128 тохиолдол шинээр батлагдаж, өвчлөл 1038 болж байна.
Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн COVID-19-ийн нийт тохиолдол 8,841 боллоо. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 150 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 5,070-д хүрээд байна. Энэ нийт тохиолдлын 57 хувийг эзэлж байгаа юм.