Хүн амын 60 хувийг дархлаажуулалтад хамруулах зорилгын хүрээнд нийслэл, Орхон, Төв, Дорноговь, Өмнөговь, Дархан-Уул аймагт вакцинжуулалт хийж байгаа билээ. Өчигдөр 9437 хүнийг дархлаажуулалтад хамруулсан бөгөөд зорилтот бүлгийнхэн буюу нийт хүн амын 60 хувийн 15.2 хувийг вакцинжуулалтад хамруулаад байгаа аж. Мөн 50-аас дээш насны иргэдийн 45.8 хувийг вакцинжуулжээ.
Ташрамд дурдахад, дэлхий дахинаа коронавирусийн эсрэг 267 вакциныг хөгжүүлж буй бөгөөд үүний 184 нь эмнэлзүйн өмнөх, 83 нь эмнэлзүйн туршилтад ороод байгаа аж.