Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээлэл хийлээ. Гуравдугаар сарын 31-ны 09.00 цагийн байдлаар 10.652 хүнд шинжилгээ хийхэд 377 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр нь дотоодын халдвар бөгөөд нийслэлд 328, орон нутагт 49 тохиолдол бүртгэгдсэн юм. Мөн хөнгөн 1637, хүндэвтэр 219, хүнд 34, маш хүнд 12 өвчтөн байгаа бөгөөд хоёр иргэн нас баржээ. Тэд 69, 84 настай иргэд байсан гэнэ. Сүүлийн 24 цагийн байдлаар 95 хүн эдгэрээд байна.