Сүүлийн 24 цагийн дотор124 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Ингээд нийт эдгэрсэн хүний тоо 4,835 боллоо.
Өнөөдрийн байдлаар нийт 1,776 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,486, хүндэвтэр 250, хүнд 31 нэн хүнд 11 хүн байна.
Мөн 25-40 насныхан нийгмийн идэвхтэй бүлэг гэдэг утгаараа халдвар их авч байгаа боловч 60-аас дээш насныхан биеийн байдал нь хүндэрч байна.Орон нутагт очсон иргэд мөн гэртээ 14 хоног тусгаарлагдах шаардлагатай гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Нэг хоногийн дотор 481 хүнээс халдвар илэрч, нийт халдвар авсан хүний тоо 8070 боллоо.