Монгол эрдэмтэд шүлснээс коронавирусийг илрүүлэх оношлуур бүтээсан талаар бид өмнө нь мэдэээлж байсан. Тэгвэл шүлснээс авсан сорьцноос коронавирус илрүүлэх шинжилгээг АШУҮИС дээр хийж эхэлнэ гэдгийг АШУҮИС-ийн дэд профессор Д.Нямбаяр өөрийн фэйсбүүк хаягаараа дамжуулан мэдээлжээ.
Тэрбээр "Энд дурдахгүй байж боломгүй зүйл бол шүлсэнд COVID-19-ийг тодорхойлох уг оношлуурын цомог бол Монгол Улсын хувьд дотоодын оношлуур бүртгэн авсан анхны тохиолдол болж байгаа. Хамгийн тэмдэглүүштэй нь дэлхийд анхдагч оношлуурын цомог болж байгаагаараа онцлог юм" хэмээн бичсэн байна.