Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 279,069 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Энэ нь вакцинжуулалтад хамрагдах ёстой буюу 18-аас дээш настай иргэдийн 13 хувь юм. Өөрөөр хэлбэл, зорилтот бүлгийн долоон хүн тутмын нэг нь вакцин хийлгэснийг ЭМЯ-наас мэдээлэв. Одоогоор эрүүл мэнд, боловсрол, худалдаа, үйлчилгээний салбарынхан, халдварын голомтод ажиллаж буй алба хаагчид, 50-иас дээш настай иргэд үүнд хамрагдаж байна. Түүнчлэн ирэх долоо хоногоос 18-25 настай иргэдэд вакцин хийж эхлэхээр бэлтгэл хангаж буй гэнэ. Вакцин хийх дарааллын сүүлийг 26-49 настай иргэд “мушгина”. Тэднийг хэзээ дархлаажуулалтад хамруулах нь одоогоор тодорхойгүй байна. Аль салбар, бүлгээс хэдэн хүн вакцин хийлгэснийг графикт үзүүллээ.