Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардлаа. Тус онгоцоор АНУ, Австрали, Канад, Сингапур, Филиппин, Тайланд, Лаос, Тайвань, Хонг Конг улсаас 159 иргэн эх орондоо ирсэн юм. Үүнд бага насны хүүхэдтэй 53 гэр бүл, өндөр настай 12, эрүүл мэндийн шалтгаантай гурав, жирэмсэн зургаа, хүндэтгэн үзэх шалтгаантай 85 иргэн байв. Иргэдийг Ворлд Монголиа, Корпорейт, Тайж зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.