Өнгөрсөн 24 цагийн дотор долоон аймгийн 59 иргэнээс халдвар илэрлээ. Тухайлбал, Дархан-Уул-10, Баянхонгор-долоо, Архангай-19, Өвөрхангай-найм, Орхон-10, Говьсүмбэр-хоёр, Булганд гурван тохиолдол шинээр бүртгэгдлээ. Одоогоор 1.607 хүн эмчлүүлж байгаа бөгөөд хөнгөн 1,386, хүндэвтэр 186, хүнд 27, маш хүнд найман өвчтөн байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Мөн 4,341 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.