ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13,057 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд 321 шинэ тохиолдол бүртгэгдсэний 262 нь нийслэл, 59 нь орон нутагт илэрчээ. Ингэснээр батлагдсан тохиолдол 7,014 боллоо. Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд нь дотоодод халдвар авсан иргэд бөгөөд Улаанбаатар хот, Дархан-Уул, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Орхон, Говьсүмбэр, Булганд аймагт бүртгэгджээ.