Сүүлийн 24 цагийн дотор 87 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 4237 хүрлээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг болон дүүрэг, халдвар гарсан орон нутгийн аймгийн эмнэлгүүдэд нийт 1576 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал нэн хүнд долоон хүн байна.