Сүүлийн 24 цагийн дотор 1700 хүнд коронавирусийн шинжилгээ авахад 361иргэнээс халдвар илэрлээ. Мөн 87 хүн эдгэрч, эмчлэгдсэн хүний тоо 4237 болж байна. Шинээр бүртгэгдсэн 361 тохиолдол бүгд дотоодын халдвар байна. Үүнээс Улаанбаатар хотод 319 бүргэгдэж, нийслэлийн нийт өвчлөл 5606 боллоо.
Улсын хэмжээнд нийт батлагдсан хүний 6693 боллоо.