Монгол эрдэмтдийн бүтээсэн коронавирусийн халдварыг шүлснээс илрүүлэх оношлуурыг ашиглах нээлтийн үйл ажиллагаа ирэх долоо хоногт болно гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ. Тэрбээр "Тус оношлуурын туршилт эмнэл зүйн шатаа давсан бөгөөд өчигдөр зөвшөөрөлд нь гарын үсэг зурагдсан. Тиймээс одоо үйлдвэрлэл явуулахад ямар нэг асуудал байхгүй. Анагаах ухааны үндэсний их сургууль дээр лаборатори нь бэлэн болсон" гэлээ.