Шадар сайд С.Амарсайхан ШШГЕГ-ын урьдчилан тусгаарлах байранд байсан хүмүүсийн 117 нь халдвар авсныг хэллээ. Тэрбээр "Халдвар нэмэгдэж байгаагийн шалтгаан нь коронавирус илрүүлэх шинжилгээг өргөн цар хүрээтэй хийж байгаатай холбоотой. Мөн нэг дороос олон тохиолдол илэрч байна. Тухайлбал, ШШГЕГ-ын урьдчилан тусгаарлах байранд байсан 285 иргэний 117-гоос нь халдвар илэрсэн. Мөн орон нутаг нийслэл гээд халдварын тохиолдлыг нийлүүлж байгаа учраас ялгаж салгаж мэдээлэх хэрэгтэй. Тиймээс ирэх өдрүүдэд хамтдаа хичээе. Засгийн газар бүх нөөц бололцоогоо шавхаж ажиллаж байгаа шүү" хэмээн тодотголоо.