УОК-ын дарга С.Амарсайхан яг одоо мэдээлэл хийж байна. Тэрбээр "Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр вакцины дараагийн татан авалтууд орж ирнэ. Синофарм үйлдвэрийн 300 мянган тун вакцин, ОХУ-ын Спутник вакцины сая тунгийн татан авалт эхэлсэн. Ингэснээр одоо байгаа вакцины нөөцтэй нийлүүлж, Улаанбаатар хот төдийгүй аймаг орон нутагт дархлаажуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Тиймээс аль аль талдаа үүсэж байгаа эрсдэл дүгнэлт хийж, аль болох нөхцөл байдлыг хүндрүүлэхгүй байх нь бүх талын оролцооноос шалтгаалж буй. Заавал хатуу хөл хорио тогтоож, цагдуулж байж энэ асуудлыг шийдэх биш өөрсдөө дор бүрнээ хичээж чадвал эрсдэлийг бууруулах боломж байна" гэлээ.
Мөн коронавирусийн эсрэг тарилга хийлгэсэн халдвар авсан тохиолдол гарсан талаар хэвлэлийнхэн тодрууллаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд уг асуултад "Коронавирусийн вакцины эхний тунг хийлгэсэн хоёр хүнээс халдвар илэрсэн. Вакцины эхний тун хийлгээд халдвар авахгүй гэсэн үг биш. Хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш 14 хоногийн дараагаас бүрэн дархлаа тогтоно. Эхний тун хийлгэсэн хүн халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх ёстой" гэх хариулт өглөө.