УОК өдрийн турш хуралдлаа. УОК-ийн дарга Шадар сайд С.Амарсайхан яг одоо хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Тэрбээр, халдвар гарсан аймгууд руу зорчих хөдөлгөөнийг 14 хоног хориглоно гэлээ. Нэн ялангуяа Халдварын тархалт өндөртэй Өмнөговь, Дорноговь, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Увс аймгуудыг улаан түвшинд гуравдугаар сарын 28-ны өдрийн 06.00 цагаас дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэлх хугацаанд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Мөн орон нутгийн аливаа томилолтыг хориглоно гэдгээ ч Шадар сайд мэдэгдэв. Харин шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн бүтээгдэхүүнтэй холбоотой тээвэрлэлтэд хориг тавихгүй юм байна.