Халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Нэг иргэн халдвар авахад, түүний гэр бүлийн 3-4 хүнээс халдвар илэрч буй. Иймд гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдвараас хамгаалахын тулд онцын шаардлагагүй бол гадуур явахгүй байхыг Халдвар өвчний зөвлөх эмч А.Амбасэлмааа зөвлөж байна.
Мөн тэрээр "Зарим байгууллагад халдвар голомт хэлбэрээр тархаж байна. Тэгэхээр халдвар илэрсэн иргэний ойрын болон дам хавьтал гэж өөрийгөө үзэж байгаа бол албан байгууллагынхаа удирдлагад мэдэгдэж, өөрийгөө тусгаарлах, бусдыг эрсдэлээс хамгаалах нь зүйтэй.
Ард иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөж, гадуур ам, хамрын хаалт зүүгээгүй хүн байхгүй байна. Гэхдээ зарим иргэн ам, хамрын хаалтаа эрүүндээ буруу зүүж байгаа нь харагдаж байна. Иймд халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, маскаа зөв зүүхийг анхааруулж хэлмээр байна" гэв.
Ам, хамрын хаалтаа зөв зүүх зөвлөмж: