ОХУ-аас худалдан авахаар хэлэлцээний түвшинд яригдаж байгаа нэг сая тун Спутник-V вакциныг манай улс авахаар боллоо. ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Монгол Улсын Засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүн ийнхүү гарсан талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Уг вакциныг дөрөвдүгээр сарын эхээр оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа талаар ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр өмнө нь мэдээлж байсан.