Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст ажилладаг иргэний шинжилгээний хариу өнөөдөр эерэг гарчээ. Одоогоор тус иргэний ойрын хавьтал есөн хүнийг тусгаарласан байна.
Сүүлийн 24 цагийн 13,456 сорьцод шинжилгээ хийхэд 285 хүнээс коронавирусийн халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 5895 боллоо. Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг хоногийн дотор шинээр бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна.