Орон нутаг руу очиж байгаа иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахдаа 25-80 мянган төгрөгийн төлбөр авч байна гэх мэдээлэл өчигдөр гарсан. Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа дараах тайлбар мэдээллийг өглөө. Тэрбээр, "Хотоос хөдөө орон нутгийг зорих иргэдийн хөдөлгөөн маш эрс нэмэгдэж байна. Иймд орон нутгуудын түргэвчилсэн оношлуурын нөөц багассан. Үүнтэй холбоотойгоор зарим аймаг хувийн эрүүл мэндийн байгууллагаас оношлуур худалдан авч хэрэглэх тохиолдол гарч байна. Түргэвчилсэн оношлуурын үнэ ойролцоогоор 25-80 мянган төгрөг байж болно" гэдэг мэдээллийг өглөө.