Шинээр 285 хүнээс халдвар илэрсэн. Үүний 267 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол орон нутагт нийт 18 тохиолдол батлагдлаа. Тодруулбал, Завханд нэг, Баянхонгорт нэг, Дорноговьд хоёр, Орхонд гурав, Архангайд хоёр, Дархан-Уулд долоо, Төв аймагт хоёр тохиолдол шинээр бүртгэгдсэн. Ингээд улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 5895 боллоо. Үүнээс 4044 иргэн нь эдгэрсэн байна.