Сүүлийн 24 цагийн 13,456 сорьцод шинжилгээ хийхэд 285 хүнээс коронавирусийн халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 5895 боллоо. Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг хоногийн дотор шинээр бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 97 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,044 болсон байна. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 68.6 хувийг эзэлж байгаа юм. Одоогоор 1,391 хүн эмчлэгдэж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-1,169,
- Хүндэвтэр-195,
- Хүнд-21,
- Нэн хүнд-6 хүн байгаа юм.