ОБЕГ-ын харьяа Жаргалантын сувилалд байрлан ажиллаж байсан УОК-ын Шуурхай штабын ЕСӨН ажилтнаас халдвар илэрлээ. ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэнгээс энэ талаар тодрууллаа. Тэрбээр, "Коронавирустэй тэмцэх стратеги төлөвлөгөө гэж гарсан. Энэ төлөвлөгөөнд тодотгол хийхээр УОК-ын Шуурхай штабаас 17 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ОБЕГ-ын харьяа Жаргалантын сувилалд байрлаж, онлайнаар ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гэвч энэхүү ажлын хэсгийн 9 гишүүнээс коронавирус илэрсэн. Тиймээс халдвар илэрсэн ажилтнуудаа эмнэлэгт хэвтүүлж, ойрын болон дам хавьтлуудыг тусгаарлах арга хэмжээ авсан. Иргэдийн дунд эдгээр иргэдийг амарч зугаалж яваад халдвар авсан гэх буруу ташаа мэдээлэл тархсан байна. Иймд Шуурхай штабын бүрэлдэхүүн уртасгасан цагаар өдөр, шөнөгүй ажиллаж ирсэн. Ихэнх албан хаагчид өнгөрсөн онд ээлжийнхээ амралтыг аваагүй. Тиймээс эдгээр хүмүүсийг амарч, зугаалж яваагүй гэдгийг залруулж байна