ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник V вакциныг дөрөвдүгээр сарын эхээр оруулж ирэх төлөвлөгөөтэй байгааг ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ. Тэрбээр " Иргэдээс орос вакцин хаана хийгээд байгаа юм бэ гэсэн гомдол их ирсэн. Үүн дээр тайлбар өгөхөд, Манай улсын засгийн газар ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник V вакциныг одоогийн байдлаар албан ёсоор оруулж ирээгүй. Харин хувийн хэвшлийн байгууллага оруулж ирсэн.
Засгийн газар ирэх дөрөвдүгээр сарын эхээр 300,000 тун Спутник V вакциныг авах төлөвлөгөөтэй байна. Эмчийн зааврын дагуу тухайн вакциныг иргэддээ тарих зохицуулалтыг хийнэ. Одоогоор ахмад настнуудыг эрчимтэй вакцинжуулалтад хамруулж байна" гэлээ.