Сүүлийн 24 цагт 12605 хүнд шинжилгээ хийхэд 218 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 176, Өвөрхангай аймагт 27, Дархан-Уул аймагт 10, Төв аймагт 5 хүнээс халдвар илэрсэн байна. Ингээд манай улсад нийт батлгдсан тохиолдол 5,610 боллоо.
Өнгөрсөн хоногт 189 хүн эрүүл болж, эмнэлгээс гарчээ. Эмчлүүлж, эмнэлгээс гарсан хүний тоо 3947 буюу нийт халдвар авсан хүмүүсийн 70,3 хувиийг эзэлж байна. Өнөөдрийн байдлаар нийт 1,367 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,138, хүндэвтэр 207, хүнд 18, нэн хүнд 4 хүн байна.