Өчигдрийн байдлаар манай улсад 0-17 насны 1,100 хүүхэд халдвар авсан нь батлагдаад байна гэдгийг ХӨСҮТ-ийн халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ. Мөн нийт батлагдсан тохиолдлын 20 орчим хувийг хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд 80 хувь нь дотоодод халдвар авсан. Хүүхдүүд гэр бүлийнхнээсээ халдвар авдаг. Биеийн байдал нь хүндэрсэн хүүхэд байхгүй гэдгийг тэрээр онцлон хэлэв.