Өнөөдрийн байдлаар халдвар авсан 1500 гаруй иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэдгийг ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ.
Тэрбээр, "Цаашдаа эмнэлгийн орыг нэмэх зохицуулалтыг хийнэ. Мөн эмнэлэг бүрт халдвартай иргэнийг эмчиллэх орыг бэлтгэж болохгүй гэж мэргэжлийн байгууллагынхан үзэж байгаа. Тиймээс хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүсийг гэрээ эмчлэх зохицуулалтыг хийж буй. Одоогийн байдлаар 300 орчим иргэн гэрээр эмчилгээ үйлчилгээг авч байна.
Манай улсад бүртгэгдсэн нийт өвчлөлийн 85 орчим хувь нь хөнгөн хэлбэрээр өвдсөн. Дэлхий дахинд хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүсийг гэрээр эмчлэх чиглэлийг илүү эрчимжүүлж байгаа. Энэ дагуу эрүүл мэндийн сайд тушаал гаргасан. Энэ хүрээнд зохион байгуулалтыг хийгээд явж байна. Мөн нийт өвчилсөн хүнийхээ 50-60 орчим хувийг гэрээр эмчлэх боломжтой гэсэн судалгаа гарсан. Нөгөө талаасаа халдварт өртсөн хүмүүсийг эмчлэх ор гаргана гээд бусад эмнэлгийн үйл ажиллагаагаа доголдуулж болохгүй. Тиймээс аль алыг нь тэнцвэржүүлэх тал дээр мэргэжлийн байгууллагууд нь төлөвлөн ажиллаж байна" гэдгийг хэллээ.