Дөрвөн аймагт нийт 13 тохилдол бүртгэгдсэн талаар эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, Дарханд 7, Увс аймагт 2, Төв аймагт 3, Хөвсгөл аймагт нэг хүнээс халдвар илэрлээ.
Ингээд улсын хэмжээнд улсын хэмжээнд нийт 5392 хүнээс халдвар илрээд байна. Мөн хугацаанд 152 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,758 болов. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 69.7 хувийг эзэлж байгаа юм.