Сүүлийн 24 цагийн дотор 12326 хүнд шинжилгээ хийхэд 206 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 191 хүнээс халдвар илэрсэн. Харин Дарханд 7, Увс аймагт 2, Төв аймагт 3, Хөвсгөл аймагт нэг тохиолдол бүртгэгдлээ.
Ингээд улсын хэмжээнд улсын хэмжээнд нийт 5392 хүнээс халдвар илрээд байна.
Мөн хугацаанд 152 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,758 болов. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 69.7 хувийг эзэлж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,419 хүн эмчилгээнд байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-1,218
- Хүндэвтэр-183
- Хүнд-14
- Маш хүнд-4 хүн байгаа юм.