2021 оны гуравдугаар сарын 21-ний 20:00 цагийн байдлаар, нийслэлийн хэмжээнд 3829 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа. Дархлаажуулалтын 10 цэгт 14 багийн нийт 110 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилласан байна.
"Ковид-19" халдварын эсрэг вакцины дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд нийт 205.844 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.
Мөн өнөөдөр Өмнөговь аймгийн 7 суманд 1337 хүнийг дархлаажуулалтад хамруулснаар тус аймагт нийт 3434 хүнийг дархлаажуулаад байгаа юм. Монгол Улсын хэмжээнд 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 5166 хүн, нийтдээ 209.278 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.