Энэтхэг улсын Астразенека вакцины хоёр дахь тунг 28 хоногийн дараа хийнэ гэж байсныг яагаад 56 хоног болгож хойшлуулсан талаар ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайханаас тодрууллаа. Тэрбээр, "Астразенека вакцины заавар дээр дөрвөн долоо хоногийн дараа хоёр дахь тунг хийнэ гэж байсан. Уг вакцины хоёр дахь тунг хийх зайг нэмснээр дархлаа тогтоох чадвар нь өндөр байна гэсэн судалгаа гарсан. Тодруулбал,
- Дөрвөн долоо хоног буюу 28 хоногийн дараагаар энэ вакциныг хийхэд дархлаа тогтоох чадвар нь 50 гаруй хувь
- Найман долоо хоног буюу 56 хоногийн дараа хоёр дахь тунг хийхэд дархлаа тогтоох чадвар нь 80 гаруй хувьтай байна гэсэн судалгаа гарсан.
- Тун хоорондын зайг 12 долоо хоног буюу 84 хоногийн дараа хийвэл хамгаалах чадварыг нэмэгдүүлж байгааг судлаачид гаргасан байна. Харин бусад вакцин заавар зөвлөмжийн дагуу 28 хоногийн дараагаар хоёр дахь тунг хийх нь хэвээр байгаа" гэдгийг хэлэв.