Халдвар авсан иргэдийн эмчилгээний дундаж зардал дөрвөн сая төгрөг байна гэдгийн ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ. Тэрбээр, "Коронавирусийн халдвартай нэг иргэнийг эмчлэхэд найман сая төгрөгийн зардал гардаг гэх мэдээлэл өмнө гарч байсан. Одоогийн байдлаар халдварт өртсөн хүний биеийн байдлаас хамаараад эмчилгээний зардал өөр өөр байгаа. Эмчилгээ хийлгэж байгаа нийт хүмүүсийн дундаж зардал нь дөрвөн сая төгрөг байна. Өөрөөр хэлбэл, Хөнгөн, хүнд, маш хүнд гэсэн зэрэглэлээс хамраад хүмүүсийн эмчилгээний зардал өөр байдаг. Зарим өвчтөн нэг, хоёр сая төгрөгийн зардлаар эдгэрч байхад нь зарим хүнд хэлбэрээр өвдсөн өвчтөн амьсгалын аппарат, өндөр өртөгтэй эм, багаж төхөөрөмжийн тусламжтайгаар эдгэхэд 200 сая төгрөгийн зардал гарах тохиолдол ч байдаг" гэлээ.