Хаанаас халдвар авсан нь тодорхойгүй 25 тохиолдол бүртгэгдлээ гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээллээ. Эдгээр иргэд нь дараах байршилд оршин суудаг байна.
- БЗД-ийн 5, 11, 15 дугаар хороо,
- СБД-ийн 7 дугаар хороо,
- БГД-ийн 4, 5, 11, 20, 24, 25 дугаар хороо,
- ХУД-ийн 1, 11, 17, 18 дугаар хороо,
- ЧД-ийн 5, 17 дугаар хороо,
- СХД-ийн 9, 14, 26 дугаар хороонд байна.
Манай улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 5186 болж байгаа бөгөөд үүнээс дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол нь 4652, Улаанбаатарынх 4284, гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол 426 боллоо.