Сүүлийн 24 цагийн дотор нийт 10049 хүнд шинжилгээ хийхэд 210 хүнээс халдвар илэрсэн. Тодруулбал,
- Гадаадаас зөөвөрлөгдсөн буюу Будапешт-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигчдын дундаас нэг хүн халвар авсан нь батлагдлаа.
- Дотоодын халдварын 209 тохиолдлын 206 нь Улаанбаатарт,
- Хөвсгөл аймагт 3 тохиолдол бүртгэгдсэн.
- Халдвар авсан 210 хүнээс 185 нь ойрын хавьтал байна.
- 25 хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
Манай улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 5186 болж байгаа бөгөөд үүнээс дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол нь 4652, Улаанбаатарынх 4284, гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол 426 боллоо.
Сүүлийн 24 цагт хүн 129 эдгэрснээр нийт эдгэрсэн хүний тоо 3106 болж байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай, эмэгтэйчүүдийн төв-2”, СБД, СХД, Завхан, Төв, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавирусийн улмаас нийт 1407 хүн эмчлүүлж байгаагаас 1209 нь хөнгөн, 180 нь хүндэвтэр, 15 нь хүнд, гурван хүний биеийн байдал нэн хүнд байдалтай байна.