Нийгмийн сүлжээнд коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан иргэн нас барсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр дээрх мэдээллийг үгүйсгэлээ. Тэрбээр "Цахим орчинд тархсан мэдээллийн мөрөөр тодруулж, тандалт судалгаанны баг ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцин тариулж, нас барсан тохиолдол байхгүй. Тиймээс батлагдаагүй мэдээллийг цахим орчинд тарааж иргэдийг айдас автуулж болохгүй" хэмээв. Өчигдрийн байдлаар нийслэлд 40 цэгт 105 багийн 729 ажилтан 13 209 хүний дархлаажуулалтад хамруулжээ. Нийт 204 000 хүнийг дархлаажуулж, Улаанбаатар хотын таван хүн тутмын нэг нь вакцины эхний тунгаа хийлгэжээ. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 23 хороонд дархлаажуулалт хийж байна.
Эдийн засгийн гол бүс Өмнөговь говь аймгийн тээврийн жолооч болон уул уурхайн ажилтнуудыг коронавирусийн эсрэг вакцинд хамруулж эхэлжээ. 10 суманд иргэдийг дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна.