Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 43 цэгт, 104 багийн 730 ажилтан 17656 хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Өмнөговь аймгийн есөн суманд 1148 хүнийг дархлаажууллаа. Ингээд улсын хэмжээнд нийт 189969 хүнд вакцин хийжээ. Дархлаажуулалтад хамрагдсан нийт иргэдийн 30 хувь нь халуурах шинж тэмдэг илэрсэн бөгөөд тарьсан газар хөндүүрлэх нь 25.8 хувь, толгой өвдөх 24 хувь байна. Эдгээр шинж тэмдэг бол ямар ч вакцины дараа гардаг шинж тэмдэг гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа мэдээллээ.