Сүүлийн 24 цагийн дотор 16293 хүнд шинжилгээ хийхэд 148 хүнээс халдвар илэрлээ. Шинээр халдвар авсан 148 хүн бүгд дотоодод халдвар авсан. Үүнээс 143 нь Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Харин Хөвсгөл аймагт таван тохиолдол бүртгэгдээд байна. Халдвар авсан 11 хүний голомтыг тодорхойлохоор ажиллаж байна.
Нийт батлагдсан тохиолдол 4806 боллоо. Сүүлийн 24 цагт 55 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 3351 болж байна. Энэ нь нийт халдвар авсан хүмүүсийн 70 хувь байна.
Өнөөдрийн байдлаар нийт 1,359 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,200, хүндэвтэр 146, хүнд 9, нэн хүнд 3 хүн байна.