Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 58 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд гурван хүнээс халдвар илэрлээ. Ингээд Хөвсгөл аймагт халдвартай нь батлагдсан нийт 10 тохиолдол бүртгэгдлээ. Тус аймгийн ЭМГ болон ЗӨСТ-өөс хамтарсан баг ажиллаж Цэцэрлэг суманд тандалтын үйл ажиллагааг явуулж ойрын болон дам хавьтлыг тогтоож бүрэн хяналтад авчээ. Батлагдсан тохиолдлуудын хавьтлын судалгаа үргэлжлэн хийгдэж буй.