Өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр Баянзүрх дүүргийн эмнэлэгт халдварын эрсдэлийг бий болгосон хүн албан тушаал дэвшсэн гэж шадар сайд С.Амарсайхан хэллээ.
Тэрбээр "Баянзүрх дүүргийн эмнэлэгт халдварын томоохон голомт үүссэн. Тус дүүрэгт халдварын эрсдэлийг бий болгосон хүн албан тушаал дэвшээд явсан. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга байсан. Энэ хүнд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөх, эрүүгийн хэрэг үүсгэх асуудал бас яригдаж байна. Ийнхүү шат шатны завхралтай эвлэрч болохгүй" гэдгийг онцлов.