Сонгинохайрхан дүүрэгт бүртгэлтэй иргэн өчигдөр Хэнтий аймаг руу хулгайн замаар зорчсон зөрчил гаргасан гэж ЭМЯ-ны хэвлэлийн мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ.
Тэрбээр, "Орон нутаг руу зорчих гэж байгаа иргэд аливаа асуудалд хариуцлагатай хандахгүй бол ногоон бүсэд өвчлөл тархах эрсдэлтэй байна.
Иргэд вакцинжуулалтад хамрагдахдаа PCR шинжилгээ өгөх шаардлагагүй. Вакцинжуулалтын цэгүүдийг нэмсэнтэй холбогдуулан PCR шинжилгээний цаг дуусч, шинжилгээ авах төвүүдийн тоог багасгажээ. Иймд эмнэлэг, аж ахуйн нэгж, албан байгууллагууд PCR шинжилгээний бичиг шаардахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас сануулав. Тухайлбал, нэг ажилтан 10 гаруй удаа PCR шинжилгээ өгсөн тохиолдол гарсан байна. Аж ахуйн нэгж албан байгууллагууд PCR шаарддаг гажуудлаа зогсоох хэрэгтэй.
Хөдөө орон нутаг явах зайлшгүй шаардлагатай иргэд л коронавирусийн шинжилгээ өгнө. Мөн эрүүл мэндийн байгууллагууд амбулаторийн үзлэгээр өвчтөнүүдээс коронавирусийн шинжилгээний бичиг шаардахгүй" гэдгийг хэллээ.