97 багийн 671 ажилтныг дайчилж 15 748 иргэнийг өчигдөр дархлаажуулжээ. Дархлаажуулалтыг эхлүүлснээс хойш нийслэлд нийтдээ 155 489 иргэнийг дархлаажуулсан. Мөн коронавирусийн эсрэг вакцины хангамжийн талаар ЭМЯ-ны албаны дарга Г.Болдмаа "Шаардлагатай вакцины 11.3 хувийг хандив, буцалтгүй тусламжаар авч буй. Энэтхэг, БНХАУ-аас хандивын вакцин оруулж ирсэн. Японоос хараахан вакцин оруулж ирээгүй. Мөн вакцины 20 хувийг ковакс хөтөлбөрийн хүрээнд оруулж ирнэ. Эхний ээлжийн вакциныг оруулж ирсэн бөгөөд зорилтот бүлэгтээ хүргэж буй. Монгол Улсын Засгийн газрын гэрээ хэлэлцээгээр вакцины 30 хувийг оруулж ирэхээр төлөвлөсөн" гэлээ. Коронавирусийн дархлаажуулалтыг нийслэлийн 41 цэгт хийж байна. Монгол Улсын хилээр Энэтхэг, Солонгос, Хятад, Орос гэсэн дөрвөн төрлийн вакциныг оруулж ирсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвхөн Астразенека вакциныг бүртгэсэн юм байна. ОХУ-ын "Спутник-V" вакциныг хувийн хэвшлийнхэн төлбөртэй хийж байна. Харин нөгөө гурван төрлийн вакциныг иргэдэд үнэ төлбөргүй хийж байна. Коронавирусийн эсрэг вакцинд хамрагдах PCR шинжилгээний бичиг шаардахгүй.