ХӨСҮТ -ын албаны дарга Байгальмаагийн мэдээлснээр өнгөрсөн хоногт 17 044 хүнд шинжилгээ хийхэд 158-аас нь коронавирусийн халдвар илэрлээ. Тэдгээрийн 149 нь хотод , долоо нь Хөвсгөлд, хоёр тохиолдол нь Төв аймагт бүртгэгдэв. Өвчлөгчдийн 137 нь ойрын хавьтлаасаа халдвар авсан бол 21 хүн халдварын эх сурвалж тодорхойгүй байна. Одоогоор коронавирусээр өвчилсөн 1201 хүнийг эмчилж байна. Эдгээрээс 1075 нь хөнгөн, 115 нь хүндэвтэр, гурав нь хүнд, гурван хүн маш хүнд байдалтайгаар эмчлүүлж байна. Өчигдөр 89 настай хүн коронавирусийн улмаас нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар төвийн зургаан дүүргийн 120 хороо халдварын тархалттай байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 6, 13, 14, Сүхбаатар дүүргийн 6, 9, 10, 11, 15, Баянзүрх дүүргийн 8, 14, 16, 18, 25, 26, 28, Хан-Уул дүүргийн 15, 16, 21, Баянгол дүүргийн 4, 5, 6, 25, Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 18, 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт халдвар тархах өндөр магадлалтай байна. Эдгээр хороодод хариу арга хэмжээ авна. Тухайлбал Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны 36 байрны 54 иргэнээс коронавирус илэрчээ. Тэдгээрийн ойрын хавьтал 200 хүнд тандалт судалгаа хийж байна.
Үүнээс гадна өчигдөр Сонгинохайрхан дүүргийн иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Тухайн хүн Хэнтий аймаг руу хулгайн замаар явсан юм байна. Тиймээс өөрийн болон бусдын аюулгүй байдлыг бодож, эрсдэлтэй алхам хийхгүй байхыг анхааруулав.