Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын зургаан иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Иймд тус аймгийн онцгой комисс хуралдаж, аймгийн хэмжээнд энэ сарын 20-ны өдөр хүртэл орох, гарах хөдөлгөөнийг хаасан байна. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоожээ.