Улаанбаатар хот бүхэлдээ эрсдэлтэй бүсэд хамрагдаж байна гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ. Тэрбээр, "Иргэдийн зүгээс "халдвар гарсан аж ахуй нэгжийн нэр болон хувь хүний мэдээллийг өгөөчээ" гэх асуулт их ирж байна. Хувь хүн болон албан байгууллагатай холбоотой асуудал болохоор тэр бүр бүгдийг нь зарлах боломжгүй. Харин халдварт өвчин тархах хамгийн өндөр эрсдэлтэй хороодыг танилцуулъя. Үүнд,
- Чингэлтэй дүүрэгт- 6, 13, 14 дүгээр хороо,
- Сүхбаатар дүүрэгт- 6, 9, 10, 11, 15 дугаар хороо,
- Баянзүрх дүүрэгт- 8, 14, 16, 18, 25, 26, 28 дугаар хороо,
- Хан-Уул дүүрэгт- 15, 16, 21 дүгээр хороо,
- Баянгол дүүрэгт- 4, 5, 6, 25 дугаар хороо,
- Сонгинохайрхан дүүрэгт- 5, 6, 18, 35 дугаар хороо багтаж байна.
Хэрэв эдгээр дүүрэг, хороодод амьдардаг бол амны хаалтаа тогтмол зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах хэрэгтэй. Бусад хороодын иргэд бас тайвширч болохгүй. Мөн адил халдвар хамгааллын дэглэмээ сайн сахих нь зүйтэй.
Иргэд нэг зүйл дээр анхаарах хэрэгтэй. Хаана халдвар гарсан гэдэгт анхаарал хандуулахаас илүүтэй, өвчинд өртөхгүй байх, гэр бүлээ өвчинд өртүүлэхгүй байх дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй" хэлэв.