Нийслэлийн хэмжээнд гуравдугаар сарын 16-ны өдөр дархлаажуулалтын 41 цэгт 95 багийн 671 эмч ажилтан ажиллалаа.
Эдгээр цэгт өчигдрийн 21:00 цагийн байдлаар 13,186 хүнийг дархлаажуулсан байна. Ингэснээр нийслэлийн хэмжээнд коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан хүний тоо 139,636 боллоо.