Коронавирусний халдвар авч Завхан аймгийн Шилүүстэй суманд эмчлүүлж байгаа 6 иргэнээс 2 иргэн эдгэрч, өнөөдөр гэрийн тусгаарлалтад шилжжээ. Энэ нь Ковид 19-ийн халдварыг сумын эмнэлэгт халдвар хамгааллын дэглэмийг орон нутгийн онцлогт тохируулан эмчилсэн анхны тохиолдол боллоо. Шадар сайдын зүгээс орон нутгийн эмч нарыг чадавхижуулах, коронавирусын халдвар тээгчийг аймаг суманд тусгаарлан эмчлэх, ЭМЯ-аас мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллах үүрэг чиглэл өгсний дагуу ийнхүү анх удаа сумын эмнэлэгт коронавирусийн халдварыг эмчилсэн аж.